Барилгын цэргийн ангитай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Барилгын цэргийн ангитай болно

Орон нутгийн бүтээн байгуулалтанд нэмэр тусаа өгөх нэгэн ажлын хүчний цөм Сүхбаатар аймагт бий болох гэж байна. Энэ бол барилгын цэргийн анги буюу бүтээн байгуулалтанд оролцох эр цэргүүд юм. Ирэх хавраас эхлэн үйл ажиллагаа нь албан ёсоор эхлэх барилгын цэргийн анги байгуулах санааг орон нутгийн удирдлагууд гарган  харъяа яаманд удаа дараа хандсаны ачаар энэ ажил биеллээ олж байгаа юм.

Тус аймгийн төвд байсан 0152 дугаар ангийн суурин дээр байгуулагдаж байгаа шинэ цэргийн анги бий болсноор орон нутагт 70 гаруй ажлын байранд ажилчин элсүүлнэ.

Одоогоор Барилгын цэргийн ангийн захирагч болон удирдлагуудын нэрс тодроод байгаа бөгөөд хэдхэн сарын дараа шинэ армиа бүрдүүлэн ажлаа эхлэх гэнэ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж