Ханиад томуугаар ихэвчлэн 3-5 насны хүүхдүүд өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ханиад томуугаар ихэвчлэн 3-5 насны хүүхдүүд өвчилж байна

Томуу томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдийн тоо Сүхбаатар аймагт сүүлийн хоногуудад олширч байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхэд 23 байгаагийн 16 нь томуугаар өвчилжээ. Хүүхдээ томуу төст өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглүүлэхээс гадна дархлаа сайжруулах эм бэлдмэл өгөх хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын 34.8 хувь,өрхийн эмнэлгүүдийн 13-18 хувийг дээрх өвчний дуудлага эзэлж байгаа аж. Энэ талаар бид аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гүндэгмаагаас тодрууллаа.

-Аймгийн хэмжээнд томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн тоо өсч байгаа мэдээ байна. Өвчний үүсгэгч хэлбэрийг тогтоосон уу?

– Өвчний үүсгэгчийг нийслэлд дэлгэрээд байгаа H1N3 вирусээр халдварлаж байгааг тогтоосон. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн болохоор улирлын чанартай томуу давамгайлж байгаа. Ихэнхдээ 3-5  насны хүүхэд томуугаар өвчилж байна.

– Өвчин ихэсэх хандлагтай болж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

– Одоогоор бэлтгэл ажлуудыг хийж байна. Сумдаас мэдээ авч боловсруулж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс саяхан 22 сая төгрөгийн томуунд зориулсан өвөрмөц үйлчилгээтэй эм ирсэнийг сумдад хуваарилаад дууслаа. Зудтай байгаа сумдаас мэдээлэл илүү авч, заавар зөвлөгөөг өгч байна.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж