Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурна

Дорнод аймгийн нийт нутгаар энэ сарын 6-7-нд цас ихээр орж, салхи баруун хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангаран байгалийн онц аюултай үзэгдэл болохыг Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээлж байна. Иймд зам, гүүр хаагдаж болзошгүй байгаа тул хот хооронд зорчин явах автобус, пургоны жолооч нар холын замд гарахгүй байх, нэн шаардлагатай тохиолдолд машин техникийн бүрэн бүтэн байдал, иргэдийн тав тухай зорчих нөхцөлийг хангахыг, малчид малаа ойрын бэлчээрт байлгах, цаг агаарын таагүй нөхцөлд төөрч, амь насаа алдах, осгохоос урдчилан сэргийлэхийг, суурин газрын дулааны болон уурын зуухны шугам сүлжээ хөлдөлтөөс хамгаалах, түлш шатахуун, нүүрсний нөөцтэй байх, нэмэгдэл ээлж гаргах зохион байгуулалттай арга хэмжээ авахыг Онцгой комиссоос тус тус анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж