Гал түймэр зургаан удаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Гал түймэр зургаан удаа гарчээ

Дорнод аймгийн хэмжээнд 2010 оны 12 дугаар сарын 28-аас 2011 оны нэгдүгээр сарын 04-ний байдлаар сүүлийн долоо хоногт нийт зургаан удаагийн объектын гал түймэр гарсан байна. Сумдын хувьд Хэрлэн суманд дөрөв, Матад суманд нэг, Баян-уул суманд нэг удаа тус тус гал гарчээ. Дээрх гал түймрийн шалтгаан нөхцөл, өмчийн хэлбэрээр авч үзэхэд паялник, бамбараас гурав, пийшин зуух, яндангийн цонолтоос гурван удаа гарсан ба автомашиныг паялник бамбараар гэсгээх зэргээс үүдэн гал алдсан нь гарсан түймэрийн 50 хувийг эзлэж байна. Иймд иргэд та бүхнийг пийшин зуух болон тээврийн хэрэгслийг гэсгээж халаахдаа галын аюулгүй байдлыг хангаж сонор сэрэмжээ өндөржүүлэхийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж