Өөрийг нь хөнөөсөн хүний зургийг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Өөрийг нь хөнөөсөн хүний зургийг авчээ


Гэмт хэрэгтнүүд ямар нэг байдлаар камер, гар утасны дуранд өртөх тохиолдол нэлээдгүй байдаг ч өөрийг нь хөнөөсөн алуурчны зургийг “үйлдэл” дээр нь авсан тохиолдол бараг байдаггүй биз. Шинэ жилийн өдөр Филиппиний Калукан хотын зөвлөлийн гишүүн Рейнальдо Дагса гэр бүлийнхнийхээ фото зургийг дөнгөж аваад алуурчны суманд өртөж амиа алдсан хэрэг гарсан юм. Хачирхалтай нь түүний зурагт өөр рүү нь буу онилсон алуурчин гарсан байжээ. Зурагт саравчтай малгайг буруу харуулж өмссөн этгээд Дагса руу гар буу онилсон байгаа нь тод харагдаж байна. Харин гэрэл зургийг дөнгөж авсан даруйд алуурчин хоёр удаа буудсан нь түүний цээж болон гарыг онож, Дагса эмнэлэгт амиа алдсан юм

Зургаас харахад гэр бүлийн гишүүд алуурчныг ард нь байгаа талаар мэдээгүй шинжтэй байна. Дагсагийн гэр бүлийнхэн гэрэл зургийг цагдаагийн газар өгсөний ачаар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, даваа гаригт Манила хотоос .45 калибрын гар бууны эзэнг баривчилжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж