Пакистанд мужийн амбан захирагчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Пакистанд мужийн амбан захирагчийг хөнөөжээ

Пакистан улсын Пунжаб мужийн засаг дарга Салман Тасийр өөрийнхөө бие хамгаалагчийн гарт амиа алдсан байна. Мягмар гаригт болсон энэ хэргийн талаар Дотоод хэргийн сайд Рехман Маликийн мэдээлснээр Тасийр бурханы шашныг гутаан доромжлохын эсрэг хуулийг буруушаасан мэдэгдлэл хийснээс болж бие хамгаалагч Малик Мумтаз Хуссайн Кадри түүнийг буудсан аж. Хамгаалагчийг баривчилсан байна.

Кадри хэлэхдээ амбан захирагч Зөнч Мохаммедийг доромжилж, хуулийг “хар хууль” гэж нэрлэсэн болохоор түүнийг хөнөөсөн гэжээ. Шашныг гутаан доромжлохын эсрэг хуулийн дагуу Лалын шашныг доромжилсон хэнийг ч болов цаазлах ёстой байдаг аж. Салман Тасийрыг хөнөөсөн даруйдаа Кадри ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривчлагдсан байна. Тасийр дэлгүүрт найзтайгаа үдийн хоол идээд гарч явж байх үедээ буудуулсан байна. Задлан шинжилгээний дүнд түүний биеэс 26 сум гаргаж авсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж