Lenovo-гийн хибрид лэптоп

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Lenovo-гийн хибрид лэптоп

Таблет компьютер, нэтбүүкийн зах зээл хүчээ авч буй энэ үед үйлдвэрлэгч компаниуд бие биенээсээ урьтаж, сонин содон, бусдаас ялгарах бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Энэ удаад Lenovo компани IdeaPad U1 Hybrid болон LePad Slate гэх хоёр загварыг танилцууллаа.

LePad Slate нь 10.1 инч хэмжээтэй, Android үйлдлийн системтэй таблет компьютер юм. 1,3GHz Qualcomm Snapdragon процессортой, 1GB RAM-тай, 16GB эсвэл 32GB флаш меморитой, цэнэгээ 10 цаг барина. Харин IdeaPad U1 Hybrid нь тун сонирхолтой төхөөрөмж бөгөөд LePad Slate таблетийг IdeaPad-ын суурин дээр залгаснаар энэ хоёр төхөөрөмж хосолж, keyboard-тай, Windows 7 Home Premium үйлдлийн системтэй компьютер болон хувирах юм. Түүнчлэн хэрэглэгчид Hybrid Switch горимыг ашиглан хоёр үйлдлийн системээс хүссэнээ сонгож болох ажээ. IdeaPad U1 суурь нь 1,2GHz Intel CULV Core i5-540M процессортой, 2GB DDR3 RAM-тай, 320GB HDD-тэй.

2011 оны эхний улиралд Хятадын зах зээлд худалдаалагдаж эхлэх Lenovo LePad 250 ам.долларын үнэтэй бол 1300 ам.доллар төлөөд хосоор нь худалдан авах боломжтой ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж