Египетэд Христийн шашинтнууд жагсав

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Египетэд Христийн шашинтнууд жагсав

Египетийн Христийн шашинтнууд руу чиглэсэн халдлага Шинэ жилийн орой гарч, 20 гаруй хүнийг хөнөөснийг эсэргүүцсэн иргэд мягмар гаригт тайван жагсаал хийсэн байна. Ямар нэг мөргөлдөөн үүсч болзошгүй гэж үзэн мөн тооны цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарсан байна. Автомашинд бөмбөг дэлбэлснээр нийт 23 хүн амиа алдсан юм. Жагсагчид энэ халдлагыг хийсэн явдлыг эсэргүүцэн “Амин сүнс, цусаараа бид гэгээн загалмайг хамгаалах болно” хэмээн орилж байсан байна.

Хоёр гэгээнтний сүмийн гадаа бөмбөг дэлбэлсэн цагаас хойш орой бүр Египетийн Христийн шашинтнуудын бүст бослого, жагсаал хийсэн байна. Мягмар гаригийн жагсаалын үеэр ямар нэг үймээн самуун гараагүй байна. Бүрэн тоноглосон олон зуун цагдаа жагсагчдын замыг засч, жагсжээ.

Египетийн 80 сая иргэдийн есөн хувь нь Христийн шашинтай бөгөөд тэдний дийлэнх нь Шубра бүст амьдардаг юм байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж