Германд хортой өндөг худалдаалж байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Германд хортой өндөг худалдаалж байж болзошгүй

Герман улсад хортой тэжээлээс болж
тахианы хордтой өндөг худалдаалагдаж байгаа тул ард иргэдийг сэрэмжтэй
байхыг сануулжээ. Гахай болон тахианы тэжээлээс хортой бодис илэрснээс
хойш тус улсад үйл ажиллагаа эрхэлж буй 1000 гаруй фермийг
бүтээгдэхүүнээ зарахгүй байхыг тушааж, олон мянган тахиаг устгалд
оруулсан байна. Эрх баригчдын үзэж буйгаар сүүлийн хоёр долоо хоногийн
дотор хоёр фермээс 100 мянга гаруй өндөг худалдаалсан нь хортой байж
болзошгүй байгаа аж.

Гэхдээ энэ нь арванхоёрдугаар сарын 23-наас өмнө зарагдсан өндөгт
хамаатай гэсэн мэдээлэл байна. Малын тэжээл бэлтгэдэг “Harles and
Jentzsch” компани тогтмол хийдэг шинжилгээний үр дүнд үр тарианаас
диоксин илрүүлсэн аж. Тэдний үзэж буйгаар тэжээлийг Голландаас
нийлүүлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж