Татвар төлөгчид төсвийн 83.7 хувийг бүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчид төсвийн 83.7 хувийг бүрдүүлжээ

Татварын ерөнхий газарт том татвар төлөгчийн алба гэж бий. Уг нь албан ёсны нэр нь бол Улсын төсвийн орлого хяналтын газар юм. Тус газрын хэмжээнд өнгөрсөн 2010 онд 935.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нэг их наяд 36.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 101.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Өнгөрсөн оны хувьд 2009 оноос хоёр дахин их хэмжээний татвар төвлөрүүлсэн нь улсын нийт төсвийн 83.7 хувийг том татвар төлөгч нар бүрдүүлсэн гэсэн үг юм байна. Улсын хэмжээнд том татвар төлөгчөөр 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлсэн байдаг ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж