Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    1. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгж нь тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх /зөвлөх үйлчилгээ/, C-3890-MOG -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.      
       
    2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь  Монгол улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах гурав дахь төслийг хэрэгжүүлэх үүднээс Дэлхийн банкнаас санхүүжилт хүсээд байгаа бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах гурав дахь төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөхийн үйлчилгээнд зориулахаар төлөвлөж байгаа болно. Төсөл нь дунд бүсийн гэр хороололд хэрэгжинэ. Хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл нь дараахи хэсгүүдээс бүрдэнэ:

    1. Гэр хорооллын авто замыг сайжруулах;
    2. Хуурай хог хаягдлын менежемент;
    3. Үерийн хамгаалалт;
    4. Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах;
    5. Үйл ажиллагааны болон менежментийн дэмжлэг туслалцаа. болно.         

    3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт/ ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.          

    4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2011 оны нэгдүгээр сарын 04-ний 9:00-18:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2011 оны нэгдүгээр сарын 27-ний дотор ирүүлнэ үү.                               

    Хаяг: Монгол, Улаанбаатар 210646
    Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, TG төв, 5-р давхар
    Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах
    Төслийг удирдах нэгж (ТУН), Л.Бадамхорлоо
    ТУН-ийн захирал Утас/Факс: 976-11-312194
    E-mail: usip2@magicnet.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж