Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсний  “…эцэслэн…”  гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан  шийдвэрлэх хмуудлаар хуралдсан юм.
 Хуралдаанаас тогтоол гаргаж,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “…эцэслэн…”  гэж заасан нь хүний шүүхэд хандах үндсэн эрхийг хязгаарласан байна хэмээн үзэж,  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,…шударга шүүхээр шүүлгэх, …”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж