Хөгжлийн банкны дүрмийн санг өсгөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны дүрмийн санг өсгөнө

Хөгжлийн банкны дүрмийн санг Засгийн газраас 16 тэрбум төгрөг байхаар тусгасан. Энэ ажлыг  Төрийн өмчийн хороо болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хариуцан ажиллаж байгаа юм. Хөгжлийн банк  нь томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай ажлыг санхүүжүүлэх учраас дүрмийн сан нь ахиу байх ёстой гэдэг байр суурийг Засгийн газраас баримталж буй. Одоохондоо төсөв хангалтгүй учраас боломжит хэмжээгээр 16 тэрбум хэмээн дүрмийн санг тодорхойлоод байгаа гэнэ.  Цаашдаа жил бүр өсөн нэмэгдүүлсээр  Хөгжлийн банкны дүрмийн сангийн доод хязгаарыг 100 тэрбумд хүргэхээр  төлөвлөсөн байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж