
хүнсний захуудад зарагдаж буй махны үнэ оны өмнөхөөс огцом өсч буй.
"Хүчит шонхор" захад өчигдрийн байдлаар адууны мах 2800-3200 төгрөгт
хүрчээ. Тэгвэл үхэр 3600-4400, хонь 3400-3700, ямаа 2900-3100 төгрөгийн
үнэтэй байна. Харин "Бөмбөгөр" захад адуу 2600-3000, үхэр 4200-4800,
хонь 3300-3900, ямааны мах 3000-3500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин
хонины цул махны дундаж үнэ нийслэлийн хэмжээнд 4215 төгрөг, үхрийн цул
мах 5500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Махны ченжүүдийн
хэлснээр цас орж зам даваа боогдож болзошгүй байгаа нь махны үнэд
нөлөөлсөн гэнэ.
Ж.ГЭГЭЭ