Нийслэлийн авто замд стандартад нийцсэн хуурд сааруулагчийг энэ сарын 15-наас эхлэн байрлуулах аж. Өмнө нь тавьсан, стандарт хангаагүй хурд сааруулагчийг Замын цагдаагийн газраас зохион байгуулж тавиагүй бөгөөд 2008 оны сонгуулийн үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо дур мэдэн тавьсан байдаг аж. Тиймээс эдгээр замын хурд сааруулагчийг энэ сарын 15-наас хуулан, шинээр тавьж эхлэх юм байна. Тээврийн хэрэгслийн нэг чигийн хөдөлгөөнтэй болон хэсэгчилсэн бүсийн чанартай авто замын орчимд байрлах сургууль, цэцэрлэгийн дэргэдэх зам, үзэгдэх орчин хязгаарласан гарцын өмнө хурд сааруулагчийг тавьдаг юм байна. Одоо суурилуулах хурд сааруулагчийн өндөр 70 мм, өргөн 4200 мм урттай байх гэнэ.
Д.Долгор