Таны үйлдэл юу илэрхийлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Таны үйлдэл юу илэрхийлдэг вэ?

Таны үйлдэл хөдөлгөөн болгон өөрийн чинь тухай мессежийг бусдад илгээж байдаг. Тухайлбал хүмүүсийн  нүдний харц, бие, хөл нь анхаарал татсан хүн рүү нь хандсан байдаг. Хэн нэгэн рүү  биеэ эгцэлж харж зогсох нь хүндэлж буйн тэмдэг. Түүнээс гадна хэн нэгэн өөрт чинь дөхөж ирэхэд биеэрээ  45 градус эргэн зогсох нь тухайн хүнийг яриандаа оруулахыг хүсч буйн илрэл байдаг. Энэ бол тавтай морил гэж хэлж байгаагаас ялгаагүй.
Харин хөлдөө мөрний хэмжээтэй зай авч эгц зогсох нь өөртөө итгэлтэй, бас санаачлагыг гартаа авах дуртайн шинж.  Түүнээс гадна маргаан мэтгэлцээний үед ингэж зогсох нь өөрийнхөө талд бат зогсч, өөрийгөө хамгаалах чадалтайг харуулна. Харин ташаагаа тулах нь омогтой ширүүн хүн болохыг илэрхийлдэг уламжлалт позе юм.
Хүн таалагдсан хүнтэйгээ ярилцахдаа тонгойж, харин дургүй хүнийхээ хажууд гэдийдэг.  Болзоон дээр яавал дээр вэ гэж үү? Болзож буй хүнийхээ биеийн хөдөлгөөнийг ажигла.  Хэн нэгний хөдөлгөөнийг дуурайх нь түүнд итгэж буйг харуулдаг.
Хүний бие хаашаа хандсан байгаагаар түүний хандлагыг мэдэж болно. Харин хөлөө ээлжлэн солбих, савчих  хөдөлгөөн тухайн хүнийг түгшсэн, бодолд дарагдсан байгааг харуулдаг. Үнэн хэрэгтээ биеийн үйл хөдлөл болгон толгойд  дотор юу болж байгаагын шууд тусгал байдаг.  
Духаа маажих эсвэл чихээрээ оролдох үйлдэл нь мөн л сэтгэл тогтворгүй, үймсэн  байгааг илтгэдэг.  Тухайлбал та лекцийн танхимийн хамгийн урд эгнээнд нэрийг чинь  битгий дуудаасай гэж бодон сэтгэл түгшин суухдаа үсээрээ эсвэл чихээрээ оролддог.  Гараа эвхэх, өвдгөө тэврэх ч мөн ялгаагүй.  Мэдрэлийн цэгүүдийг товшиход зарим үед цусны даралт болон зүрхний цохилт багасдаг.
Гараа элгэндээ эвхсэн хүнийг хараад яаран дүгнэлт хийх хэрэггүй.  Ийм үйлдэл болгон ууртайн шинж биш.  Харин хөлөө зөрүүлэн зогсох нь хамгаалах байрлалд орсоны шинж.  Ингэж зогсч буй хүнийг ихэнхдээ хүйтэн хөндий гэж ойлгодог. Гэвч зарим хүмүүст ингэж зогсох нь зүгээр л эвтэйхэн байдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж