
Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Кувейтийн сан онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд үнэлээд Олон улсын парламентын холбооны шугамаар талуудын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.
Кувейтийн Үндэсний ассамблейн дарга хэлсэн үгэндээ Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын найз нараа эх орондоо, Парламентын ордондоо хүлээж авч байгаадаа баяртай байна гэлээ. Хоёр талын харилцаа түүний дотор өндөр дээд түвшинд тогтсон харилцаа үлгэр жишээ үзүүлэх найрсаг хэмжээнд байна. Харин одоо иргэд хоорондын болон худалдаа бизнесийн салбарынхны холбоог бэхжүүлэх талаар ярилцсан асуудлаа бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэв.
Тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг тааламжтай үедээ Кувейтэд айлчлахыг уламжилж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.