Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй гэв

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
тэргүүлэгчид, ажлын албаны зүгээс 2010 онд, ээлжит хуралдааныг хоёр удаа,
ээлжит бус хуралдааныг хоёр удаа хуралдуулжээ. Нийт 280 гаруй асуудлыг
хэлэлцсэнээс 215 тогтоол батлан гаргасан байна. Боловсролын салбарын тулгамдсан
асуудлууд, 2010-2015 он хүртэл Боловсролыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр
батлах тухай, аймгийн хэмжээнд баримтлах тэргүүлэх бодлого, хөгжлийн чиглэлийн
хүрэх үр дүнг тодорхойлох тухай, хариуцлагатай уул уурхайн төлөө хамтдаа
зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, нөхөн сэргээлт дэд
хөтөлбөр батлах тухай, хот тохижилт үйлчилгээ орон нутгийн үйлдвэрийн газар
байгуулах, татвар бүрдүүлэлтийг эрчимжүүлэх тухай, халдварт шар өвчнөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай гээд чухал асуудлуудыг авч хэлэлцсэн
байна. Гэвч гарсан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд
санаачлагатай ажиллахгүй, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн тайланг
ор нэр төдий гаргаж ирүүлэх зэрэг дутагдлууд байна гэдгийг ИТХ-ын дарга
Г.Батжаргал онцлон анхааруулж байв.

Б.Батгэрэл

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж