Зөвлөлгөөн зохион байгуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Зөвлөлгөөн зохион байгуулахаар болов

2010 онд хүнсний салбарт 21, мал аж ахуйд 26, газар тариаланд долоо, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ес, барилгын салбарт дөрөв, ахуйн үйлчилгээний чиглэлээр зургаан төсөлд хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Ингэснээр 360 гаруй ажлын байр хадгалагдан үлдэж, шинээр 28 үйлдвэр үйлчилгээний салбар нэмэгдэж, 200 орчим ажлын байр шинээр бий болох ажээ.

Мөн нийт ирүүлсэн 120 шахам төслөөс 72 төслийг дэмжин, 885,9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2010 онд олгожээ. Манай аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилд 150 гаруй төсөлд 1,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгосон гэдгийг Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Дондог аймгийн Иргэдний төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр тавьсан илтгэлдээ дурьджээ. Баянхонгор аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилгын дор бизнес эрхлэгчид, төсөлд хамрагдсан иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөл, бодлогын хэлтэс, хэрэгжүүлэгч агентлаг, банк санхүүгийн байгууллагын төлөөлийг оролцуулсан уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулахаар болов.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж