Нутгийн зөвлөлөөс Ланд-200 бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Нутгийн зөвлөлөөс Ланд-200 бэлэглэв

Байгаль, цаг агаарын эрсдэлд өртөмтгий, ган гачиг, зуд турхан олонтоо тохиолддог Дундговьчуудад тусламжийн гараа хамгийн түрүү сунгадаг хүмүүс нь Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн юм.  “Дундговь” нутгийн зөвлөл нь ерээд оны эхээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд нутгийн зөвлөл хэрхэн ажилладагаараа улсын хэмжээний үлгэр дууриал болсон билээ. Ж.Наранцацралт агсан, Р.Рааш, Ц.Ганхүү, Б.Наранхүү нар  энэхүү нутгийн зөвлөлийн нэр хүндийг өргөж,  Дундговьчуудад бодитой туслалцаа үзүүлж байлаа. Өнгөрсөн жилийн зудад 44 тэр бум гаруй төгрөгийн шууд хохирол амссан, одоо ч мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харгалзан  Улаанбаатар хот дахь Б.Наранхүү /”Мон уран” компаны захирал/ даргатай нутгийн зөвлөл аймагтаа “Ланд-200” машин хоёрыг ирүүллээ.

Нутгийн зөвлөл аймагтаа нэгийнх нь үнээр хоёрыг  өгснөөр тусламж дэмжлэг болоод зогсохгүй аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын авто машины парк шинэчлэлд оруулсан бодитой хувь нэмэр боллоо.

С.Пүрэвсүрэн

                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж