Белорусийн ерөнхийлөгч Польшид зорчихгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Белорусийн ерөнхийлөгч Польшид зорчихгүй

Польшийн засгийн газар хөрш орон болох Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенког ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан сөрөг хүчний идэвхтнүүдийг залхаан цээрлүүлсний хариу болгож, түүнийг Польш улсад нэвтрэн орох эрхийг нь хориглосон тухай мэдээлжээ.

Польшийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Марсин Босаки “Энэхүү шийдвэр нь Польшийн ард түмэн Белорусийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагийн илрэл болж байгаа юм” гэж мэдэгдсэн байна.

Варшав иймэрхүү шийдвэрийг Европийн Холбооны бусад улсууд зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан энэ орны ардчилсан хүчнийг дэмжих зорилгоор гаргана гэдэгт найдаж байгаагаа мэдээлсэн аж.

1994 оноос төрийн эрх барьж буй Лукашенко өнгөрөгч 12 дугаар сарын 19-ний өдрийн сонгуулиар 80 хувийн санал авч ерөнхийлөгч болсон бөгөөд сонгуулийн дараа сөрөг хүчний идэвхтнүүдийг баривчлан хорьж, “урвагчид” хэмээн цоллож, эмх замбараагүй байдлыг бий болгохыг барууны орнууд, ОХУ санхүүжүүлж байна гэж мэдэгдээд байгаа юм.

Белорусь өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус оронд байрлаж байсан Европийн аюулгүй байдал, хамтын ажилагааны Байгууллагын төлөөлөгчийн газрыг бүрэнмөсөн хаах шийдвэр гаргасныг ардчилал, хүний эрхийг эрхэмлэх талаар ухралт хийлээ гэж Европийн Холбоо дүгнээд байгаа билээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж