Мачу Пикчийн 46000 үзвэрийг буцааж өгнө

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Мачу Пикчийн 46000 үзвэрийг буцааж өгнө

АНУ-ын Йелийн их сургуулийн археологийн салбарын төлөөлөгчид Перу улсын Куско хотод хүрэлцэн ирж, эртний индианчуудын Мачу Пикчу хотын балгасаас олсон 46000 ширхэг түүхийн үнэт үзвэрийг буцаан өгөх бэлтгэл ажилдаа оржээ. Эдгээр үзвэрүүд Йелийн их сургуулийн байранд 100 гаруй жилийн туршид хадгалагдаж буй түүхтэй ажээ.

Йелийн  их сургуулийн захиргаа Перугийн засгийн газартай хэлэлцээр хийж, Мачу Пикчийн балгасаас 1912-1916 оны  хооронд 18 сарын дараа буцаан өгнө хэмээн  амалж, аваад явснаас хойш 100 гаруй жил “буцааж өгөхөө мартсан” түүхийн үнэт үзвэрүүдийг буцаан өгөх  болсон  ажээ.

2010 оны 11 дүгээр сарын 2-нд Перу улсын ерөнхийлөгч Алан Гарсиа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээж, Мачу Пикчийн түүхийн үнэт үзвэрүүдийг буцаан өгөх талаар Йелийн их сургуульд зөвшөөрөл олгохыг хүссний дагуу археологийн үнэт үзвэрүүд эх нутаг Перу улсад ийнхүү буцан ирэх боломжтой болжээ.

Мачу Пикчу хотын балгас Андын нурууны нэгэн хэсэг Куско уулын оргилд байдаг бөгөөд Хүн төрөлхтний өв хэмээн бүртгэгдсэн, гадаадын аялан жуулчлагчид хамгийн их ирдэг түүхт газар юм.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж