Үл үзэгдэх сөнөөгч онгоц бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Үл үзэгдэх сөнөөгч онгоц бүтээж байна

БНХАУ радарт үл үзэгдэх сөнөөгч онгоц бүтээж байгаа тухай “Kanwa Asien Defense”  сэтгүүлийг үндэслэн байгуулагч Андрей Пинков Тайваний мэдээллийн төв Агентлагт мэдээлсэн байна.

Хятадын  J-20 хэмээн нэрлэгдэж буй сөнөөгч онгоцнууд АНУ болон Оросын сөнөөгч онгоцнуудын  түвшинд хүрэхгүй байгаа боловч хятадын цэргийн нисэх хүчний үйлдвэрт чанарын өөрчлөлт гарч байна гэж Пинков тайваний хэвлэл мэдээллийн агентлагт ярисан ажээ.

Хятадын шинээр бүтэсэн J-20 сөнөөгч онгоцыг  4 дэх үеийн онгоцнуудаа бүтээгээд байгаа америк, оросын сөнөөгч онгоцнуудтай харьцуулахад дууны хурднаас даван гарах чадваргүй байгаа юм байна.

Сичуан мужийн Чендуд үйлдвэрлэж буй эдгээр онгоцнууд нь гадаадын онгоцнуудыг хуулбарладаг байсан үе дуусвар болохын дохио юм гэж Пинков ярисан аж.

Интернетийн сайтуудад гарсан J-20 онгоцны зургийг нягтлан харвал америкийн F-22, оросын Т-50 онгоцнуудтай төсөөтэй юм гэж Пинков хэвлэл мэдээллийнхэнд хандан ярьжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж