
Албан ёсны сайтаас нь Бразилийн хэвлэлийнхэн Рио-де-Жанейро хотноо болох Олимпийн тоглолтын бэлгэдлийг бүтээсэн уран бүтээлчийг Америкийн Колорадо мужийн Теллерайд хотод байдаг Telluride Foundation гэх буяны сангийн бэлгэдлийг хуулбарлан хийсэн гэж сэжиглэв. Рио-2016 бэлгэдлийн тэмдгийг шинэ жилийн өмнө нийтэд танилцуулсан гэж Associated Press мэдээлжээ.
Хоёр бэлгэдэлд гар гараасаа барилцан бүжиглэж буй дүрс байгаа бөгөөд Олимпийн тэмдэгт нь гурван хүн, сангийн тэмдэгт нь дөрвөн хүн байгаа юм. Тэдний нийтлэг дүрс нь зүрхний хэлбэртэй.
Дизайнерууд түүнийг бүрэн үгүйсгэж байгаа ба өмнө нь Telluride Foundation сангийн тэмдгийг огт хараагүй гэжээ.
Ш.САМБУУ