Макао дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Макао дээд амжилт тогтоов

Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао тоглоомын хууль ёсны бизнесээр
орло­гын дээд амжилтыг тогтоон өнгөрсөн онд 188,34 тэрбум патак (23,5
тэрбум ам. доллар) олсон гэж Associated Press мэдээлж байна. Казино 2010
онд өмнөх жилийн үзүүлэлтээс 57 хувиар их орлого олжээ. Арваад жилийн
өмнө казиногийн зах зээлийн монополийг задлан түүнд гадаадын компаниудыг
оруулах болсон нь түүний өсөлтийг хурдасгажээ. Макао нь тоглоомын
бизнесийг зөвшөөрсөн Хятадын цорын ганц нутаг юм. Португа­лийн колони
байсан арлыг нэлээд хязгаар­лалттайгаар Хятадад шилжүүлсэн юм. Тухайлбал
Макао өөрийн мөнгө ба хууль тогтоох байгууллагатай. Хятад түүний батлан
хамгаалах ба дипломат асуудлыг нь л хариуцдаг. Уг арлын тоглоомын
бизнес дэлхийд  томоохон ба орлогоороо Лас-Вегасийг ч ардаа орхижээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж