
Захирлуудын зөвлөлийн дарга Мартин Винтеркорны ажлын гэрээг таван
жилээр сунгав. Саяхан батлагдсан төлөвлөгөөний дагуу 2018 он гэхэд
Германы авто үйлдвэрлэгч хамгийн орлоготой машин үйлдвэрлэлээр дэлхийн
зах зээлд нэгдүгээрт гарч ирэх ажлыг тэр хэрэгжүүлэх юм.
Үүний зэрэгцээ Винтеркорн л Porsche AG компанитай нийлэх наймааг
гүйцээх ёстой гэж Хяналтын зөвлөл үзсэн байна. Volkswagen компанид
Мартин Винтеркорн 1993 онд ирээд 2007 оноос захирлуудын зөвлөлийг
толгойлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд түүний бүрэн эрхийн
хугацаа дууссан байв. Түүний удирдлагаар компани нь Шведийн Scania гэх
ачааны машины үйлдвэрийн хяналтын багц хувьцааг авсан байлаа. Өнгөрсөн
жилд концерн анх удаагаа долоон сая машин үйлдвэрлэжээ. Мартин
Винтеркорн 2011 оны тавдугаар сарын 24-нд 64 нас хүрнэ.
Ш.САМБУУ