
Зөвлөлт Белорусийн Засгийн газар 1919 оны энэ өдөр чөлөөлөгдсөн Минск хотод нүүн ирэв. Тэр өдрөөс эхлэн Минск Белорусийн нийслэл болжээ.
“…Үнэндээ юуг ч өөрчлөхгүйгээр тэрээр хэдэн утга санааг өөрчлөх боломжийг өөртөө авч байна…”
(Редактор гэсэн шинэ мэргэжлийг танилцуулсан, түүхэнд анхны болох сэтгүүлийн редакцийн өгүүллээс)
«Журналь де Саван» Францад анхны дугаараа 1665 оны нэгдүгээр сарын 5-нд гаргажээ.
Эхний дугаарын хуудаснаа том үсгээр дэлхийн анхны редактор Сьёр де Эдовиллийн нэрийг бичсэн байв. Анхны дугаар нь шинэ номуудын тойм дайжест байлаа. Тэргүүн өгүүлэл нь редакторын түүхэн дэх анхны үг байсан ба редакцийн бодлогыг тайлбарласан байлаа. Эхний хуудасны дээд хэсэгт үсгийн алдаа гарган “Журнал” гэхийн оронд “Жунарл” гэсэн байв.
Орос-Японы дайны үеэр Порт-Артур цайз бууж өгөв
Ноги ба Стессель хоёр Порт-Артур бууж өгсний дараа
1905 он: Шар тэнгисийн эрэг дэх Хятадын Люйшунь гэх хот Порт-Артур ХIХ зууны наяад онд Ляодуны хойгийн өмнө хэсэгт бий болжээ. Хятадууд тэнд тэнгисийн цэргийн бааз барих ажлыг эхлүүлээд байдал Япон-Хятадын дайн (1894-1895) түүнд саад болсон байв. Япон Хятадыг ялаад бүх хойгийг эзэлсэн байлаа. Удалгүй Орос, Герман, Францын шаардлагаар Хятад хойгоо буцаан авсан ба 1898 онд Орос хойг ба Порт-Артурыг 25 жилийн түрээсээр авах эрхтэй болсон байлаа. 1901 оноос оросууд Порт-Артурын цайзыг барьж эхэлсэн юм. Тэнд Оросын Номхон далайн нэгдүгээр флот долоон хуягт хөлөг, есөн крейсер, 24 мина тавигч зэрэг онгоцнуудаа байрлуулжээ. Тэдний зорилго нь Хятад дахь Оросын эзэмшлэлийг япончуудаас хамгаалах явдал байлаа. Японы флот 1904 оны хоёрдугаар сарын 9-нд (21) Оросын усан онгоцнуудад гэнэтхэн довтлон тэднийг боомтод нь шахжээ. Дөрөвдүгээр сарын 13-нд (26) оросуудын командын хөлөг хуягт «Петропавловск» сөнөн командлагч С.О. Макаров амиа алдсан байв. Оросууд наймдугаар сар хүртэл далайд гарах гээд чадалгүй японы онгоцуудад хөөгдөн боомтдоо эргэн ирж байлаа.
Наймдугаар сарын 19-нд (есдүгээр сарын1) цайзыг япончууд дайрч эхлэв. Генерал Ногийн командалсан япончууд тав хоногийн дотор 20 мянган хүнээ алдаж байж, оросын хамгаалалтын гурван байгууламжийг эзэлсэн байв. Тэр нь тэдэнд стратегийн давуу байдлыг өгсөн юм. Арванхоёрдугаар сард япончууд дөрөв дэх дайралтаараа хотын дээр ноёлох уулыг эзлэн цайзыг их буугаар буудаж эхлэв. Арванхоёрдугаар сарын 15-нд (28) Порт-Артурын хамгаалалтын гол хүн генерал Кондратенко штабынхаа хамт амь үрэгджээ. Генерал Стессель цэргийн зөвлөлийн санааг авч хэлэлцэлгүйгээр япончуудтай хэлэлцээрт орон бууж өгсөв. Түүний дагуу Оросын 23 мянган цэрэг зэр зэвсэгтэйгээ бууж өгчээ. Порт-Артурын хамгаалалт 329 хоног үргэлжилж, япончууд энэ тулалдаанаар 110 мянган хүн ба 13 хөлөг онгоцоо алдсан байв. Орос-Японы дайныг зогсоосон Портсмут энхийн гэрээгээр Орос түрээсийн эрхээ Японд алдсан байлаа. Түрээс 1923 онд дууссан ч япончууд түүнийг Хятадад шилжүүлээгүй юм. 1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн десант Порт-Артурыг эзэлсэн ба Япон дайнд бууж өгсний дараа уг бааз Зөвлөлт ба Хятадын хамтран ашиглах статустай болов. Гэрээний хугацаа 30 жил байв. Түүнийг Зөвлөлт сэргээн босгоод 1955 онд Зөвлөлтийн лидер Хрущев найрамдлын бэлэг болгон Хятадад эргэлтгүйгээр дамжуулан өгчээ.
«Алтан хаалга» гүүр баригдаж эхэлжээ
1933 он: «Алтан хаалга» хоолой дээгүүрх дүүжин гүүр нь дэлхийн хамгийн алдартай гүүрнүүдийн нэг. Дүүжин гүүр барих ажил XVIII зуунд эхэлж, жижиг гүүрүүдийг барьж байлаа. XIX зуун дүүжин гүүр босгоход ширэм ба болдыг оруулж ирэв. Шинжлэх ухаан, техникийн хөгжил нь ХХ зуунд дүүжин гүүр барих шинэ эргэлтийг гаргажээ. Дүүжин гүүрийн системийн давуу талыг 1903 онд барьсан Нью-Йоркийн Вильямсбургын гүүр, 1930 оны Детройтын гүүр болон жилийн дараа нь боссон Гузоны км гаруй гулдантай гүүр харуулсан юм. 1933 оны нэгдүгээр сарын 5-нд «Алтан хаалга» хоолой дээгүүр дүүжин гүүр барих ажил эхэлжээ. Гүүрийг дөрвөн жил орчим хугацаанд босгосон байна. Уг гүүр нь Сан-Франциско хотыг Марин тойргийн өмнөд хэсэгтэй холбож өгчээ. 1937 оны тавдугаар сарын 27-ны өглөөний зургаан цагт гүүрийг явган хүнд зориулан нээж, 12 цагийн дараа тээврийн хэрэгсэл явуулж эхэлсэн байна. «Алтан хаалга» гүүр 1964 он хүртэл дэлхийн хамгийн том дүүжин гүүр байлаа. Гүүрийн урт 1970 метр, үндсэн гулдангийн урт нь 1280 метр, суурийн өндөр нь усны төвшнөөс 230 метр өндөр, нийт жин нь 894500 тонн. Хоолойн дээгүүр тавигдсан энэ гүүр нь америкчуудын үндэсний бахархал юм. Гүүр 1281 метр гаруй өндөр дүүжин гулдангуудтай. Гулдангийн дундаж өндөр нь 66 метр бөгөөд 230 метрийн өндөртэй тулгуурт бэхлэгджээ.