Өмнөд Солонгос Японы мэдээллийг няцаав

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Японы мэдээллийг няцаав

Японы тэргүүлэх өдөр тутмын хэвлэлийн нэг “Yomiuri Shimbun” сонины мягмар гаригийн дугаарт  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюнг-бак Токиод удахгүй хийх айлчлалын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Сөүл болон Токиогийн  декларацид гарын үсэг зурах гэж байна хэмээн мэдээлжээ. Гэвч Өмнөд Солонгос улс Япон улстай зэвсэгт хүчинд хамтран ажиллах талаар ямар нэг декларацийг огт хэлэлцээгүй тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны ажилтан мэдэгдэж, Японы нийтлэлд гарсан мэдээллийг эрс няцаасан байна.  

Гадаад хэргийн яамны ажилтны мэдэгдэлд “Бид Япон улстай ямар нэг хамтарсан декларацийн тухай хэлэлцэж байгаагүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн Япон улсад айлчлах эсэх нь ч бүрэн шийдэгдээгүй байна” хэмээн хэлжээ. Харин дээрх мэдээлэл гарах үеэр Японы Батлан хамгаалах яамны сайд Тошима Китакава Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд Ким Кванжинтай уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа холбоог сайжруулах тухай хэлэлцэхээр Сөүлд ирэх долоо хоногт айлчлахаар төлөвлөснөө мэдэгджээ.

Б. Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж