Б.Бат-Эрдэнэ гишүүнд давхар аз тохиожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ гишүүнд давхар аз тохиожээ

УИХ-ын эрхэм гишүүн, үндэсний бөхийн их аварга Б.Бат-Эрдэнэд шинэ жилийн үеэр олон давхар аз тохиожээ. Төрийн түшээдийн шинэ жилийн цэнгүүн дээр гэргий Б.Болормаатайгаа вальс эргэж бүжгийн шилдэг хосоор шалгарчээ. Тун удалгүй азтан тодруулах сугалаанд оролцож алтан гартай гэдгээ харуулсан гэнэ. Бас  2010 оны шилдэг төрийн түшээгээр шалгарч өвлийн өвгөн ааваас бэлэг гарджээ. Хууль зүйн байнгын хорооны даргаар үр бүтээлтэй ажилласан, уул уурхайн компаниудын зохисгүй үйл ажиллагаатай тэмцэж, байгаль экологид ээлтэй түшээгээр тодорсон хэмээн түүнд өвлийн өвгөн бэлгээ гардуулсан гэнэ.

“Ангийн” нөхөд нь аварга гишүүнд “Өнгөрсөн онд аз гийсэн түшээ байлаа. Цаашдаа ч тийм байхын тэмдэг” хэмээн баяр хүргэсэн байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж