Дархан-Уул аймагт энэ сарын 9, 10-нд “Монгол – Оросын хил дагуух бүс нутгийг түймрээс хамгаалах асуудал” сэдэвт уулзалт ярилцлага болох юм байна. Тус ярилцлагад Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ОХУ-ын Буриад, Тувагийн Ойн агентлагийн төлөөлөгчид оролцох аж. Уулзалт ярилцлагын үеэр тус хоёр улсын хил орчим болон хил дамнан гарч байгаа ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх талаар санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Д.Долгор