
Мөн тус корпораци 2010 онд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай болсноо олон нийтэд мэдээлсэн нь бизнесийн ертөнцөд онцлох үйл явдал болохын зэрэгцээ үүрэн холбооны үндсэн үйлчилгээнээсээ гадна интернэт, сансрын холбоо, кабелийн телевизийн дэвшилтэт шинэ технологи болох IPTV зэрэг мэдээлэл, харилцаа холбооны цогц үйлчилгээг үзүүлэгч групп компани болон өргөжсөн юм.
Бидний энэхүү амжилтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний тэргүүлэгчдийн зүгээс үнэлэн Монголын бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулах “Entrepreneur” 14 дэх удаагийн ёслолын арга хэмжээний үеэр 2010 оны Монголын ТОП 10 аж ахуйн нэгжийyн нэг буюу мэдээлэл, холбооны салбарын шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулан “Мөнгөн Меркури“ цомоор шагналаа.
Энэ бол өнгөрсөн таван жилийн хугацаанд биднийг үргэлж дэмжиж ирсэн үнэнч хэрэглэгчдийн маань бидэнд үзүүлсэн итгэл, харилцагчдын маань хамтын амжилт юм. Та бид хамтдаа улам их амжилтыг бүтээж чадна.