HondaJet анхны нислэгээ хийв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

HondaJet анхны нислэгээ хийв

Японы авто үйлдвэрлэгч Honda Motor компанийн бүтээсэн бизнес ангиллын тийрэлтэт онгоц анхны нислэгээ амжилттай хийжээ.  HondaJet онгоц Хойд Каролинагийн Гринсборо дахь Пьедмонт Трайдын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, 51 минутын турш нислэг үйлдсэн байна. Honda Motor компани агаарын тээврийн салбарт хөл тавьж, анхны онгоцоо туршиж буй энэ үед Гринсборо дахь нисэх онгоцны үйлдвэр нь тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

2012 оны гуравдугаар улиралд худалдаанд гарах HondaJet нь 4,5 сая ам.долларын үнэтэй бөгөөд Honda компанийн бүтээсэн анхны онгоц юм. Уг онгоц цагт 725 км хүртэл хурдлах бөгөөд 2500 км зайд буултгүй нислэг хийх хүчин чадалтай. Онгоц зургаан зорчигчийн багтаамжтай бөгөөд нислэгийн баг хоёр гишүүнтэй байх аж.

С.Цэлмэг

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж