Майамид зохиогдсон “Sony Ericsson Open” тэмцээний аваргын төлөөх тоглолт АНУ-ын теннисчин Энди Роддик болон Чехийн Томаш Бердык нарын хооронд болж, 7-5; 6-4 харьцаатай Роддикийн ялалтаар өндөрлөжээ. Сүүлийн дөрвөн жилийн турш ATP Tour-ын мастеруудын тэмцээнд түрүү аваагүй Роддик өрсөлдөгчөө нэг цаг, 43 минутад буулган авснаар карьерынхаа 29 дэх цомыг хүртсэн байна. Бердык дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерерийг буулган авснаар шигшээд шалгарсан бол Роддик хагас шигшээд Рафаэль Надалийг хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.
Тоглолтын дараа Роддик “Үнэхээр гайхалтай. Би Майамигийн талбайгаас анх удаа цом хүртлээ. Үүнээс сайхан зүйл гэж юу байх вэ. Томашийн хувьд үнэхээр хэлэх үг алга. Тэр бол маш сайн өрсөлдөгч, би хувьдаа түүнтэй оноолт таарахаас зайлсхийдэг” гэжээ. Харин Бердык “Энди маш хүчтэй байлаа. Түүнд баяр хүргэхийг хүсч байна. Гэхдээ сүүийн хоёр долоо хоног миний хувьд дажгүй үр дүнтэй байлаа. Тэгэхээр ирэх долоо хоногийн тэмцээнээс их зүйлийг хүлээж байна” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг