П.Батхуягийн шинэ роман мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

П.Батхуягийн шинэ роман мэндэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Зохиолч, яруу найрагч П.Батхуяг шинэ бүтээлийн дээжсээ уншигчдадаа өргөн барилаа. Түүний домог зүйн чиглэлээр бичсэн “Ганцхан тогшилт, тэгээд чулуун зүүд” хэмээн романд нь орчин үеийн хүмүүсийн ёс суртахуун болон зүүд, зөн билэг, хайр дурлал, домгийг  сэтгэлгээг өвөрмөцөөр тусган харуулжээ. “Улаан хотын зүрх” хэмээх яруу найргийн түүвэр зохиолоо энэхүү романдаа багтаажээ. 108 шүлгээс бүрдэх уг түүвэрт түүний сүүлийн хоёр жил бичсэн шүлгүүд нь багтжээ. Мөн орчин цагийн хүмүүсийн ёс суртахууны сэдвийг хөндсөн “Хүний хүрэм”, “Тайзгүй жүжгүүд” жүжгийн зохиолууд болон Хубилай хааны Японд илгээсэн элч нарын хувь тавилангийн тухай түүхэн жүжиг нь ч энэхүү романд нь оржээ.

    Дашрамд дурьдахад түүний шинэ бүтээлүүд “Алтан өд 2010” наадамд өрсөлдөх юм байна.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж