Мисс Туяамаа гуравдугаар байрт оржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Мисс Туяамаа гуравдугаар байрт оржээ


Оны өмнөхөн БНХАУ-ын Манжуур хотод
Олон улсын миссийн тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд манай улсаас 15 гоо
бүсгүй оролцож арван шагналтай эх орондоо ганзага дүүрэн ирсэн билээ.
“Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч, мисс Т.Туяамаа энэхүү миссийн
тэмцээнээс гуравдугаар байрын шагнал хүртжээ. Түүний амжилт үүгээр
зогсоогүй юм. Мөн тэрбээр “Шилмэл загвар” компанийн авьяаслаг уран
бүтээлчдийн хувцсаар гоён “Шилдэг үндэсний хувцас” номинацийн эзэн
болжээ. Дашрамд сонирхуулахад мисс Т.Туяамаа өмнө нь “Miss Mongolia
2010”-ын авьяаслаг миссээр шалгарч байсан юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж