
Хуралд төрийн болон төрийн бус өмчийн 12 их, дээд сургуулийн эрдэмтэн доктор, судлаач багш болон Аялал жуулчлалын үндэсний төв, “Тэгш мөр төв” төрийн бус байгууллагын мэргэжилтэн, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар судалгаа шинжилгээний ажлаараа илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Монголын аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгээс санаачлан БОАЖЯ, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МУИС хамтран зохион байгуулсан юм байна.
Д.Долгор