Вакцинжуулалт 97.8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалт 97.8 хувьтай байна

Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш нийт 25 мянга 933 толгой мал өвчилсөнийг 100 хувь устгажээ. Харин одоогийн байдлаар Төв аймгийн Баян сумын нутагт шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 70 хүн, долоо автомашин, устгал ариутгал халдваргүйжүүлэлт хяналтын таван цэгт үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын есөн дүүрэг, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий зэрэг зургаан аймгийн 71 сумын 6 сая 866 мянга 149 толгой малыг вакцинжуулахаас 6 сая 720 мянга 521 толгой малыг вакцинжуулсан нь 97.8 хувьтай байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж