
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт галзуу чоно мал руу дайрчээ. Тодруулбал, өчигдөр 16:00 цагийн орчим Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн “Улаанхошуут”-ын заставийн мал руу галзуу өвчний шинжтэй чоно дайрч долоон ямааг хазсаныг устгаж халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн чоныг устгалд оруулсан аж.
П.Дэлгэр