Эмэгтэй зураачид олон улсад бүтээлээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэй зураачид олон улсад бүтээлээ дэлгэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын зураач бүсгүйчүүд Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбоонд гишүүнээр элсэж, хоёр жил тутамд зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон билээ. Тэгвэл уг үзэсгэлэнд оролцох монгол эмэгтэй зураачдын нэр тодорчээ.

    Вьетнамын Хо Ши Мин хотын урлагийн музейд ирэх оны зургадугаар сард болох олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд манай зураач Б.Насанжаргал, Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Я.Оюунчимэг, Г.Оюун, Д.Булгантуяа, Д.Соёлмаа, В.Ундраа, Т.Нурмаажав, Ц.Энхтуяа нар бүтээлээ дэлгэх юм. “Вьетнам-2012”-т Орос, Франц, Итали, БНСУ, Япон, Их Британи зэрэг орны 200 орчим уран бүтээлч оролцоно. Тэд соёл, зан заншил гээд олон зүйлээр ялгаатай уран бүтээлчид ч урлагийг хэрхэн илэрхийлж буйг харуулах зорилготой олон улсын үзэсгэлэн ажээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж