
Төгс юм гэж байдаггүй гэдгийг өнгөрсөн жилийн сүүлээс гарч эхэлсэн PS3 Jailbreak харуулсан билээ. Харин Sony тэр даруйд нь Jailbreak хийх боломжгүй Firmware-ийг заавал татах шаардлагатай болгон гаргасан.
Playstation 3-ын энэ их өндөр хамгаалалт нь худалдаалагдаж байгаа PS3 консоль нэг бүрт дахин давтагдахгүйгээр байдаг “Түлхүүр үг”-т байдаг гэнэ. Уг дахиж давтагдахгүй түлхүүр үг нь уг консолид ямар нэг албан ёсны зөвшөөрөлгүй кодуудыг ачаалахаас хамгаалдаг юм байна.
Өнгөрсөн 7 хоногт fail0verflow Playstation 3-ын уг “Түлхүүр үг”-ийг тайлах арга нээснээ мэдэгджээ. GeoHot хэмээх хакер мөн Playstation 3-ын loader-ууд руу нэвтэрч зөвшөөрөлгүй кодуудыг уг консоль ажиллуулдаг болоход хэрэг болох Playstation 3-ын METLDR түлхүүрийг нийтэд гаргана гэжээ.
GeoHot одоо “хит” болж байгаа PS3, Xbox 360, Wii 3-н консолийн үйлдвэрлэгчдэд хэрвээ консолио илүү өндөр хамгаалалттай болгохыг хүсвэл өөртэй нь холбогдохыг зөвлөжээ. Хэрэв цаадуул нь зөвшөөрчихвөл нэг хакер нь “дайсны талд” орох бололтой.
Эх сурвалж: “Компьютер таймс”