
Өнгөрсөн шөнийн тоглолтын 24 дэх минутад Рональду тооны харьцааг нээж, улирлын 18 дахь гоолоо оруулсан бол 76 дахь минутад Игуаин гоолдож, улирлын 24 дэх гоолоо оруулжээ. Тэрбээр өдгөө Ла лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт Мессигийн дараа бичигдээд байна.
Мөн энэ үеэр Испанийн шигшээ багийн довтлогч Дэвид Вилья улирлын 20 дахь гоолоо оруулж, “Валенсия” 3:0 харьцаагаар “Осасуна”-г буулган авчээ. Хоакин Санчез 47 дахь минутад гоолын салхийг хагалсан бол удалгүй Вилья тооны харьцааг 2:0 болгож, улмаар нэмэлт цагт дубль хийсэн байна.
С.Цэлмэг