NFL-ийн улирлын тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

NFL-ийн улирлын тоглолтууд өндөрлөлөө

Америкчуудын үндэсний спорт Америк хөлбөмбөгийн 2010-2011 оны улирлын тоглолтууд өндөрлөлөө. Сүүлийн буюу 17 дахь долоо хоногт плей-оффын гурван эрхийн төлөө багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Эй Эф Си бүсэд плей-оффын нэг эрх дутуу байсан бөгөөд таамаглаж байсан ёсоор “Нью-Йорк Жэтс” сүүлийн байраар плей-оффт шалгарлаа. Тэд сүүлийн тоглолтоо сулхан “Баффало Бийлс” багийн эсрэг хийж, 38:7 харьцаатай илт давуу ялснаар плей-оффт өрсөлдөх болзлоо хангасан юм. Энэ тоглолтод багийн куартербак Марк Брунел 110 ярд оновчтой дамжуулалт хийснээс гадна хоёр тачдауны дамжуулалт гүйцэтгэж, тоглолтын шилдгээр тодорчээ.
Эй Эф Си бүсийн нэгдүгээр байраар “Нью-Энгланд Патриотс” багийнхан 14 хожил, хоёр хожигдолтой шалгарсан бол “Питтсбург Стийлерс” 12 хожил, дөрвөн хожигдолтой хоёрдугаар байрт бичигджээ. Энэ хоёр баг плей-оффын эхний давааг тоглолт хийлгүй давах эрхээ авсан бол дараагийн байруудаар плей-оффт орсон багууд эхний шатанд шийдвэрлэх тоглолт хийх юм.
“Индианаполис Колтс” vs “Нью-Йорк Жэтс”, “Балтимор Рейвэнс” vs “Канзас Сити Чийфс” гэсэн сонирхолтой хоёр тулаан Эй Эф Си бүсийн плей-оффын эхний шатанд болох юм.
Харин Эн Эф Си бүсэд “Атланта Фалконс” 13 хожил, гурван хожигдолтой нэгдүгээр байрт бичигдсэн бол “Чикаго Бийрс” 11 хожиж, тав хожигдсон амжилтаар бүсийн хоёрдугаар байраар шалгарсан байна. Плей-оффын эхний шатанд “Грийн Бэй Пакерс” vs “Филадельфия Ийглс” болон өнгөрсөн жилийн аварга “Нью-Орлеан Сейнтс” vs “Сиатл Сихаукс” гэсэн сонирхолтой хоёр тулаан өрнөх юм.
“Грийн Бэй Пакерс”, “Сиатл Сихаукс” гэсэн багууд плей-оффт орох магадлал тун байсан бөгөөд Эн Эф Си бүсийн баруун дивизионы аваргын төлөө өрсөлдөж байсан “Сэнт-Льюс Рэмс”, “Сиатл Сихаукс” багууд сүүлийн тойрогт учраа таарч, “Сихаукс” 16:6 харьцаатай ялснаар плей-оффт шалгарсан бол “Грийн Бэй” сүүлийн тоглолтоо бүсийнхээ тэргүүн “Чикаго Бийрс” багийг 10:3 харьцаатай хожсоноор боломжгүй байдлыг бодит болгосон юм. Тэдний гол өрсөлдөгч “Нью-Йорк Жайнтс” өрсөлдөгчөө мөн хожин 10 дахь ялалтаа байгуулсан боловч хоорондын тоглолтод “Грийн Бэй” илүү ялсан учир плей-оффын сүүлийн байрыг авсан юм.
Плей-оффын эхний шатны тоглолтууд Монголын цагаар энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж