Марк Твейний зохиолыг өөрчлөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Марк Твейний зохиолыг өөрчлөнө

Марк Твейний зохиол “ Хаклеберри Финны адал явдал”-ыг эрдэмтэд, шүүмжлэгчид бас мэдээж уншигчид Америкын сайн зохиолуудын нэг гэж хүлээн зөвшөөрдөг.
Уг зохиол тоймгүй олон удаа хэвлэгдэж, кино болон дэлгэцнээ гарч, дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдсан билээ. Харин зохиолын хэл найруулгыг өөрчлөх гэж байгаа тухай мэдээ сүүлийн өдрүүдэд  шуугиан дэгдээгээд байна.  Publishers Weekly-д бичсэнээр NewSouth Books хэвлэлийн газар зохиолын эх бичвэрт гардаг “боол”, уугуул америкчуудыг нэрлэдэг үгсийг өөр үгсээр орлуулах болсон гэнэ. Марк Твейний зохиолын хэл найруулгыг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэх хүмүүс олон байгаа бөгөөд тэд Твейн зохиолдоо тэдгээр үгсийг хэрэглэхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг шүүмжилсэн  болохоос сайшааж байгаагүй гэжээ.
Марк Твейний  уг сонгодог зохиолын хэл найруулгыг өөрчлөх тухай яриа гарсан даруйд олон хүмүүс интернэтээр хайлт явуулж, эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.
Twitter сайтад ирэх санал гомдлууд тасрахгүй байгаа аж.  Нэг уншигчийн хоржоонтой  тайлбарт "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцдэг хүмүүс байгаа нь сайн хэрэг” гэсэн бол өөр нэгэн уншигч  “Америкад хар арьст сурагчдад л уг номыг уншуулдаг нь хачирхалтай” гэжээ.
Entertainment Weekly сэтгүүлд уншигчдаас дээрх зохиолын хэл найруулгыг өөрчлөх нь зөв үү гэж асуух нь “ Загалмайлсан эцэг” киног өөрчлөхтэй адил гэжээ.  
"Хаклеберри Финн” зохиол 1884 онд анх  хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дараа хэвлэхийг хориглож байсан юм. Гэвч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, боолчлолыг эсэргүүцэж хар арьст америкчуудад эрх чөлөөг тунхагласан уг гайхалтай зохиол өдий хүртэл амьдарсаар байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж