Ерөнхий сайд Кувейт улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Кувейт улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр талын харилцааг бэхжүүлэх, ялангуяа хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлэх бодлогоор хэлэлцээр хийж буй юм. Дээрх улсад хийж буй айлчлал энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. Харин нэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Ерөнхий сайд С.Батболд Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын зорилго нь Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэх аж.  
Дашрамд сануулахад, Кувейт улсаас манай улсад авто зам, усан цахилгаан станц барих төслүүдэд, Арабын нэгдсэн Эмират улсаас манай улсад усан цахилгаан станц барих төсөлд зээл олгосоны дагуу эдгээр орнуудтай хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дууссан төдийгүй зарим нь одоо хэрэгжиж буй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж