Дахиад л дурлал. Харин үр дагавар нь…

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Дахиад л дурлал. Харин үр дагавар нь…

Хүний хамгийн том таашаал нь секс. Таашаал төлбөртэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Бэлэгийн замын халдварт өвчин авах эрсдэл  эр, эм хоёрт тэнцүү байдаг ч хүсээгүй хүүхэдтэй болохтой эмэгтэй нь л тулгардаг. Тиймээс ч тэд аюулгүй сексийн асуудалд илүү анхаардаг нь нууц биш.

Зуун хувь байж чадна гэж үү ?

Жирэмслэлтээс хамгаалах эм зуун хувийн үйлчилгээтэй юу.
-Үгүй тийм эмийг одоогоор зохиож чадаагүй байна. Өнөө цагт хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах гурван боломжтой. Тэр нь: өндгөн эсний боловсролтыг зогсоох,  өндгөн эсэнд үр тогтоолгохгүй байх, үр тогтсон өндгөн эсийг савны ханад тогтоолгохгүй байх буюу түүнийг савнаас нь авах зэрэг юм. Эдгээр арга тэр болгон үр дүнгээ үзүүлэх нь ховор.Тухайн эмэгтэйн нас, физиологийн онцлогт тохируулсан  хамгаалалт байдаг бол сайн сан. Нэгэнт тийм эм тариа бүтээгдээгүй болохоор эрсдлийг багасгах нь л чухал. Харин та жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийг найз нарынхаа зөвлөснөөр буюу өөрийн дураар сонгон авч болохгүй.
Зөвхөн эмч л лабораторийн шинжилгээний дараа танд таарах хамгаалтын эмийг санал болгох ёстой.

Эмэгтэй хүний бэлгэвч гэж юу вэ?
-Эмэгтэй хүний бэлгэвч буюу фемидом гэгч манай монгол эмэгтэйчүүдэд төдийлэн танил биш. Барууны орнуудад өргөн хэрэглэгддэг. Эрэгтэй хүний бэлгэвчтэй адил жирэмслэлтээс хамгаалах  98 хувийн үр дүнтэй  арга гэж тооцогддог. Жирэмслэлтээс гадна элдэв өвчнөөс хамгаалдаг үтрээний хэлбэртэй уут юм. Маш нимгэн синтетик материалаар хийгддэг.

Бага зэргийн түүх

Манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд эртний грекийн эмэгтэйчүүд масло, ханд зэргээр жирэмслэлтээс хамгаалдаг байсан бол харин эртний Иудейн эмэгтэйчүүд зөөлөн эдээр бүтээсэн тампон хэрэглэдэг байсан гэнэ. Хамгаалах эмийн тухай  анх 3500 жилийн өмнө эртний Египетийн эмнэлгийн сударт тэмдэглэсэн нь бий.

Спермацит гэж юу вэ?
-Үрийн шингэний сперматозоитын хөдөлгөөнийг зогсоох химийн бодис юм. Уг бодис нь  жирэмслэлтээс хамгаалах тос, гель, хөөс, лаанд агуулагдсан байдаг.  Энэ нь эр бэлгийн эсийг  саванд нэвтрэхэд нь саад болдог гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нь хамгаалалтын найдвартай арга биш аж. Ийм аргаар жирэмслэлтээс хамгаалж байсан эмэгтэйчүүдийн 25 хувь нь жилийн дотор жирэмслэсэн тооцоо гарчээ.

Илүүдэл жин хамаагүй

Жирэмслэлтээс хамгаалах эм нь эмэгтэй хүний насыг уртасгадаг гэсэн. Үнэн үү?
-Жирэмслэлтээс хамгаалах боломжтой ч нас уртасгана гэдэг тийм статистик байхгүй. НҮБ-ын мэдээгээр 30 гаруй жилийн өмнөөс л баруун Европын орнуудад  хосуудын дөнгөж 10 хувь нь жирэмслэлтийн эсрэг гормоны эм хэрэглэж байжээ. Тиймээс дүгнэлт хийх хангалттай хугацаа гараагүй байна гэж болно. Үүний тулд дахиад л төдий чинээ хугацаа хэрэгтэй.
Жирэмслэлтээс хамгаалах гормонгүй ямар эмүүд байдаг вэ?
-Тийм эм одоогоор байхгүй. Бүгд  гормонтой эмэнд хамаарна. Анхны ийм эм 1960 онд гарч ирсэн юм. Өнөөг  хүртэл эмийн гормоныг бууруулах ажил тогтмол хийгдэж байна. Одоо эмэнд тэр үеийн эмний найрлагад байсан гормоны нэг хувь нь л үлдсэн байгаа.
Жирэмслэлтээс хамгаалах эмнүүд ямар ялгаатай байдаг вэ?
-Холимог буюу жижиг үрэл гэх хоёр төрөл байна. Аль алин нь жирэмслэлтээс хамгаалах гормоны аргад хамрагдана. Холимог хослосон гэх эмэнд нь хоёр гормон байдаг. 21 үрэлтэй савлагдсан байгаа. Энэ эмийг уух дэглэмээ алдаагүй бол 10000 эмэгтэйгээс 60 нь л жирэмслэдэг. Жижиг үрэл нь нэг гормонтой. Боодолдоо 28 ширхэг байдаг. Өдрийн тогтмол цагт уугаад байхад жирэмслэлтээс хамгаалах магадлал нь  98 хувьтай. Тодорхой цагийг тэр болгон барьж чадахгүй учир үр дүн нь багасдаг.
Гэнэтийн тохиолдолд хэрэглэх ямар эм байна вэ?
– Энэ асуудлыг гол төлөв залуу бүсгүйчүүд тавьдаг. Тэдэнд ер нь байнга “гэнэтийн тохиолдол” учирдаг. Ийм тохиолдолд хэрэглэх эмнүүд их хэмжээний гормон агуулсан байдаг.
Эдгээр эм нь гормоны системыг өөрчлөн “сэгсчүүлж” жирэмсэн болсон байсан ч сарын тэмдгийг авчирдаг. Тэднийг  тогтмол хэрэглэх нь халтай.
Гормонтой эм олон өвчин үүсгэх шалтгаан болдог гэх юм?
-Эдгээр эм нь өөрөө шинэ өвчин үүсгэхгүй. Харин эмийн нөлөөгөөр хөдлөх олон өвчин бий. Түүний тоонд чихрийн шижин, гипертония, судас бүдүүрэх, цус бөглөрөх зэргийг нэрлэж болно. Дахин хэлэхэд гормоны эмийг өөрөө дур мэдэн хэрэглэж болохгүй. Танд дээр нэрлэгдсэн ужиг өвчин байгаа бол ямар ч эмч эдгээр эм хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
Жирэмслэлтээс хамгаалах эмийн дараа таргалах юм гэж олон эмэгтэй ярьдаг. Яагаад энэ вэ?
-Энэ бол хамгийн их тархсан уг үндэсгүй яриа. Тусгай судалгаа явуулахад таргалах хандлагатай эмэгтэйчүүдийн 97 хувьд нь эм хэрэглэж байсан ч тэр нь илүүдэл жинд нь ямар ч хамаагүй гэж тогтоогдсон юм. Зөв хооллоод дэглэм барьж гоолиг байхад тань гормоны эм саад болохгүй. Олон эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд жирэмслэлтээс хамгаалах эм ууж эхэлдэг. Энэ үеэр организмд өөрчлөлт орон биеийн жинг нэмэгдүүлэх ажиллагаа явагддаг. Үүнд эм огт падгүй.

Бас нэг түүх

Дундад зууны Европт жирэмслэлтээс хамгаалах нь том нүгэлд тооцогдож байлаа. Энэ салбарт ид шидтэнүүд л зөвөлгөө өгч болох байв. Эдгээр шидтэнүүд хурьцал үйлдэхийн өмнө даашинзныхаа энгэрт түгжээтэй цоож тавьбал жирэмслэхгүй гэдэг  байжээ. Дээрх төөрөгдөл гар урчуудыг нэлээдгүй  баяжуулсан гэдэг. Жирэмслэлтээс хамгаалах тэр “зэвсгийг” зэснээс авахуулаад алт мөнгөөр бүтээдэг байсан гэнэ.
Төөрч будилагчдад
Савандаа ерөндөг тавиулах муу юу?
-Олон эмэгтэйчүүд хамгаалтын 98 хувийн үр дүнтэй энэ аргыг илүүд үздэг. Гэхдээ биед таагүй байх тохиолдол  бий.
Ерөндөг савны агшилтыг эрчимжүүлж,  үүнээс үүдэн ерөндөгийн байрлал өөрчлөгдөн хамгаалах чадвараа алдах аюултай. Ерөндөг нь бага таазны эрхтнүүдэд цус хуралдуулах учир өрөвсөл үүсч магадгүй. Ерөндөг нь сперматозоидыг саванд нэвтрүүлэхгүй  учир тэр нь  өөр газраар тэнэж, савны гадуур жирэмслүүлэх  аюултай. Тиймээс жирэмсэлж байгаагүй эмэгтэйчүүдэд ерөндөг тавихыг зөвшөөрдөггүй.
Ямар эм ДОХ ба бэлэгийн замын өвчнөөс давхар хамгаалж чадах вэ?
-Тэр бүгдээс хамгаалах цорын ганц хэрэгсэл нь эрэгтэй хүний бэлгэвч юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж