Хааж байгаад гишүүдээ хавчжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хааж байгаад гишүүдээ хавчжээ

УИХ-ын байнгын хороодын хаалттай хаалганы цаана их л юм болж байгаа бололтой. Сэтгүүлчдээс ангид эрүүл саруулаар ярилцаж байгаад шударга хууль гаргана хэмээсэн ч хамхиастай хаалганы ард гишүүдээ хавчаад эхэлсэн гэнэ.
Ж.Батсуурь гишүүний хэлснээр байнгын хорооны хуралдаан дээр гишүүд асуух гэсэн зүйлээ чөлөөтэй асууж санал бодлоо илэрхийлдэг. Гэтэл хуралдаан хаалтай болсноор үг хэлэх гишүүдийг цөөлж, цаг хугацаагаар хавчдаг болжээ. Үүнд гишүүд сэтгэл дундуур байгаа ажээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж