Японы Төрийн стратегийн бодлогын сайд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Японы Төрийн стратегийн бодлогын сайд айлчилж байна

Япон улсын Төрийн стратегийн бодлогын сайд ноён К.Гэнба 2011 оны нэгдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ноён К.Гэнба Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлатай уулзах юм.  
Японы эрх баригч Ардчилсан нам яамны статустай Төрийн стратегийн бодлогын газрыг 2009 оны аравдугаар сард Засгийн газрын бүтцэд шинээр байгуулсан ба тус газар улсын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, энэ хүрээнд эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэгтэй оролцдог юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж