Ө.Хэрлэнчимэгийн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ

Насанд хүрээгүй охины амийг хороосон хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын  найман хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ. Хохирогчийн аав Ц.Гончиг “Охины минь амийг хороосон ээлж дараалан хилс хэрэгт холбогдсон гэж өлсгөлөн зарласан.  Гэвч Монголын цагдаа  гудамжинд явж байсан  гэмгүй хүнийг хорих эрхгүй.  Энэ хэрэгт  холбоотой учраас л хоёр жил гаруй хорьж байгаа шүү дээ. Тиймээс энэ удаагийн шүүх хурлаар хэрэг шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.Шүүх хурал дахин хойшлох юмуу нэмэлт мөрдөн байцаалтад буцвал 21 аймаг бүх сумдаар явж ард түмнийхээ гарын үсгийг цуглуулж Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин хандах болно”  гэжээ. Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь зургаан удаа хойшилж өнгөрсөн оны аравдугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж