
Улсын нууц задруулсан Ц.Жаргалсайханы хэргийг өнөөдөр Дээд шүүхийн эрүүгийн танхимын шүүгч нар хянан хэлэлцэнэ. Түүнийг эх орноосоо урвасан гадаадын тагнуулын байгууллагад нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулсан гэж үзэн өнгөрсөн оны тавдугаар сараас ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, гэм буруутай нь хоёр шатны шүүхээр тогтоогдсон. Хууль хяналтынхан шүүгдэгч Ц.Жаргалсайханыг төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын хөтөлбөрийг Гадаадын тагнуулын байгууллагад цахим шуудангаар дамжуулсан гэж буруутгасан юм. Харин тэрбээр шат шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд хандсан аж.
Н.Түвшин