“Татар” хамтлагийн сураг тасрав

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Татар” хамтлагийн сураг тасрав

Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан “Татар” хамтлагийнхан өнгөрсөн есдүгээр сард эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээрээ фэнүүдээ баярлуулсан. “Намрын синдром” киноны дуу, “I’m so fly” зэрэг дуугаараа хитүүдийг тэргүүлсэн “Татар”-ын залуус буцаад л сураг тасрав. Тэдний шинэ уран бүтээлийг нь фэнүүд нь хүлээсээр л байна.
Бие даасан тав дахь бие даасан цомгийн ажилдаа орсон, удахгүй сонсогчдын гарт хүргэнэ хэмээн амлаж байсан “Татар” хамтлагийнхан одоо хаана явна вэ?  Сураг сонсох нь ээ уран бүтээлээ хийгээд л байгаа үзэгч, сонсогчдод хүрээгүй байгаа болохоос зогсолтгүй шинэ дуугаа хийж байгаа сурагтай. Гэсэн ч яг хэдийг тав дахь цомог нь гарч, шинэ дуу нь сонсогчдын хүртээл болох нь тодорхой бус хэвээр байгаа аж. Гэр бүлтэй болж аав болцгоосон тэд намба заагаад байна уу эсвэл налайж хойшоо суугаад байна уу?

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж